Хөөрхөн төрөх албагүй: Өвөрмөц төрхтэй загвар өмсөгчид

Ердөө л хорин жилийн өмнө загвар өмсөгч бүрийг өндөр нуруу, төгс царай, Барби хүүхэлдэйнх шиг галбиртай байхыг шаарддаг байлаа.Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн үзэл бодол ч өөрчлөгдөж, гадаад гоо үзэсгэлэнг төдийлөн чухалчилж үзэхээ больж. Загварын салбарт ид өнгөлж яваа өвөрмөц дүр төрх, галбиртай моделиудаас танилцуулья.

1. Люки Смит

Лондон хотоос гаралтай стилист, загвар өмсөгч бүсгүй өөрийн дүр төрхөө жинхэнэ бренд болгож чадна гэдэгт итгэлтэй байдаг аж.

2. Дуань Мэй Юэ


19 настай Сингапурын загвар өмсөгч бүсгүй Нью-Йоркийн загвар долоо хоногийн үеэр жинхэнэ цахиур хагалж чаджээ. Дуань “Dior”-ийн үзүүлбэрийн багт орсон юм. 

3. Дарья Свертилова


Украины гэрэл зурагчин, модель бүсгүй.Дарья одоо Парист амьдарч  “Dior”, “Balmain”, “Rick Owens”-той хамтран ажиллаж байна. 

4. Бекка Хорн


Бекки өөрийн инээмсэглэлээрээ бахархдаг. 

5. Лиза Хелен Крамер

Бүсгүй саяхан Harper’s Bazaar сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, мөн Céline брендийн шинэ дүр төрхөөр сонгогджээ.

6. Корал Квейе

26 настай британи бүсгүй Корал сэвхнээсээ хэзээ ч ичдэггүй .Харин ч төрөлх гоо үзэсгэлэнгээ тодотгохын тулд нүүрээ будахаас татгалздаг гэнэ.

7. Ули

9-хөн настай Ули охин өвөрмөц төрхөөрөө загварын томчуулын анхаарлыг хэдийн татаж эхэлжээ.Мөдхөн түүний нэрийг дэлхий даяараа мэддэг болно гэдэгт зохион бүтээгчид итгэлтэй байна.

8. Бирк

Улаан үс, сэвх, дэлдэн чих, үл мэдэгдэх хөмсөг. Загвар өмсөгчид төдийлөн тохиромжгүй дүр төрх мэт.Харин Бирк загварын тайзан дээр амжилттай алхаж, томоохон агентлагуудтай хэдийн гэрээ байгуулаад амжсан.

9. Шинейд Берк

Загварын хорхойтон, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Их Британий “Vogue” сэтгүүлийн редактор Шинейд Берк  мөрөөдөл биелдэг гэдгийг үлгэрлэж яваа нэгэн.

10. Жессика Хоуп

We Speak агентлагийн модель, блогер бүсгүй загварын салбарынхны хэт хуучинсаг хандлагыг хүчтэй шүүмжилдэг.

11. Тин Гао

Anti-Agency-ийн нээсэн шинэ од.Харамсалтай нь түүний тухай мэдээлэл тун хомс байдаг.

12. Стефани Райхлер

Стефани саяхан “ONE Magazine”, “Notion”, “Dreamingless”-ийн зураг авалтад оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)