Бяцхан хүү тоглоомын төвөөс халдвар авч хүндээр өвчилжээ

Video not found

Бага насны хүүхдүүдийн дундах халдварт өвчний 10 тохиолдол тутамд Гар, хөл, амны өвчний эзлэх хувь жилээс жилд өсч буй гэдэг. 

Тэгвэл Филиппины иргэн, залуу ээж Маделин Беркасис Гуланго өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн сэрэмжлүүлэг нийтэлжээ. Маделин хүү Кларкаа сар бүрийнх хэмжилт, биеийн ерөнхий шинжилгээг хийлгэснийхээ дараа тоглоомын төв рүү авч явсан байна. Ээж, хүү хоёр тоглоомын төвөөс шууд гэртээ харьжээ.

Маргааш нь Кларк хүү шалтгаангүйгээр 39 хэм хүртэл өндөр халуурч эхэлсэн байна. Мөн хөлөн дээр нь улаан тууралт үүсч, уг тууралт маш эрчимтэйгээр хүүгийн гар, цээж, амны эргэн тойронд болон амны салстаар гарчээ. Эмч Кларк хүүг гар, хөл, амны өвчин туссан хэмээн оношлосон байна. Эмчийн дүгнэлтээр эмнэлгийн сар бүрийнхээ шинжилгээгээр ямар ч өөрлөлтгүй гарсан Кларк хүү тоглоомын төвөөс уг өвчний халдварыг авсан болж таарчээ. Хүүхдийн тоглоомын төв нь халдварт өвчин тархах нөхцөл бүрдсэн, маш эрсдэлт орчин гэдгийг эмч Маделинд тайлбарлаж өгсөн байна. Энэ явдлыг та бүхэнтэй хуваалцаж байгаа нь хүүхдүүдээ эрсдэлт орчинд, нэн ялангуяа тоглоомын төвд тоглуулсныхаа дараа гарын ариун цэврийг сайтар сахих, өвчтэй хүүхдүүдээ ийм газруудаар авч явахгүй байгаасай гэж хүссэн юм гэж Маделин онцолжээ.

Гар, хөл, амны өвчин нь вирусын шалтгаантай, ихэвчлэн 5-аас доош насныхан өвчилдөг цочмог, хөнгөн явцтай халдварт өвчин юм. Хүн төрөлхтний хувьд харьцангуй залуу уг өвчний анхны тохиолдлыг 1956 онд Австрали тивд бүртгэж байжээ. Салхин цэцэг өвчнийг анх 1600-аад онд Италид тодорхойлж байсантай харьцуулахад гар, хөл, амны өвчин нь харьцангуй залуу буюу тэр хэрээр бүрэн судлагдаагүй гэсэн ангилалд багтдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Body- giin tuvuud, comp togloomin gazruud. Huls hir. Unertei. Shtang tonog, keyboard mouse archij, ariutgal hiij baimaar.

    0 0 Хариу бичих