ЦСКА “Реал”-ыг хожлоо

Хойд хөршийн армийн хөлбөмбөгийн баг ЦСКА Москва “Аваргуудын лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтоо өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал” Мадрид багтай хийж, 1:0-ээр буулгаж авлаа. Москвагийн “Лужники” цэнгэлдэхэд болсон уг тоглолт эхлээд дөнгөж хоёр дахь минутад талбайн эзэд гоол оруулж, улмаар давамгайллаа хадгалсаар дуусгасан байна. Гоолыг Никола Влашич оруулжээ.

Испанийн баг энэ сарын 30-нд Москвад ирэхдээ нэг бус сайн тоглогчоо орхисон байсан. Тухайлбал, хагас хамгаалагч Гарет Бейл, хамгаалагч Серхио Рамос, Марсело нарын нэр мэдүүлэгт байгаагүй юм.

ЦСКА багийн дасгалжуулагч Виктор Гончаренко.

Испаничууд Москвад ялагдал хүлээснээр 2007 оны нэгдүгээр сараас хойш анх удаа гурван тоглолт дараалан гоол оруулж чадаагүй анти үзүүлэлтийг гаргасан байна. тэд ЦСКА-д хожигдохоосоо өмнө “Севилья”-д 0:3-аар хожигдож, “Атлетико”-той 0:0-ээр тэнцээд байв.

“Реал”  “Лужники”-д зочилсон сүүлийн дөрвөн тоглолтдоо хожил аваагүй байна. ”Эзэн хааны баг” ЦСКА-тай 2012 онд тэнцэж, энэ жил хожигдсон бол “Спартак”-т 1998, 2000 онд “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатанд хожигдож байв. “Аваргуудын лиг”-ийн сүүлийн гурван удаагийн аварга “Реал” хэдий шилдэг баг боловч ер нь Москвад тааруухан тоглодог уламжлалтай юм байна. Тэд Москвад тоглосон сүүлийн зургаан тоглолтоосоо ердөө ганц хожил авч байжээ. “Локомотив”-т 2001 онд хожигдож, 2003 онд хожиж байжээ.  

ЦСКА Москва /ОХУ/ – Реал Мадрид /Испани/ 1:0 (1:0, 0:0)

Гоол: 1:0 – 2 Влашич.

ЦСКА – Акинфеев, Фернандес, Родриго Бекао, Чернов, Набабкин, Бийол, Ахметов, Влашич, Дзагоев (Ефремов, 65), Обляков (Кырнац, 90), Чалов(Сигурдссон, 78).Реал Мадрид – Навас, Карвахаль (Одриосола, 43), Варан, Начо, Регилон, Кроос, Каземиро (Модрич, 58), Себальос, Васкес (Диас, 58), Бензема, Асенсио.

Шар хуудас: Бийол (66), Обляков (90), Акинфеев (90).

Улаан хуудас: Акинфеев (90).

    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. аз аз, өөр юу гэхэв, реал хичнээн муудлаа ч цска-тайгаа байлгүй

    0 0 Хариу бичих
    • Реалын үе дууссан байхоо. Энэ жил аваргуудын лигт гарч чадөхгүйл болуу.

      0 0