П.Орхоны жинд С.Батцэцэг барилдана

Чөлөөт бөхийн 2018 оны ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд сэргээшийн асуудлаас болж өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзэх П.Орхоны оронд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг барилдуулах шийдвэр гарсан байна.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болно.

П.Орхон 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулсан юм. Харин хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавьяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Орхон минь би лав чамайг допинг хэргэлсэнд итгэхгүй байгаа шүү бүх монголчууд гайхаад байгаа

    1 0 Хариу бичих
  2. Одоо еер яахав дээ, угаасаа еер олигтой нь байхгуй биз дээ

    0 0 Хариу бичих
  3. Амжилт хүсье Батцэцэгээ

    0 0 Хариу бичих