“Ливерпүүл” 12 жилд анх удаа “Аваргуудын лиг”-ийн тоглолтод хаалгаа нэг ч оносонгүй

“Аваргуудын лиг”-ийн хоёрдугаар тойрогт Английн “Ливерпүүл” баг Италийн “Наполи”-д 0:1-ээр хожигдсон билээ. Тоглолтын 90 дэх минутад Италийн багийн хагас хамгаалагч Лоренцо Инсинье хожлын гоолыг оруулсан байна. 
Энэ тоглолтод “Ливерпүүл” хаалгаа оносон цохилт нэг ч удаа хийгээгүй нь багийн түүхэнд 2006 оноос хойш анхны тохиолдол болжээ. “Аваргуудын лиг”-ийн тоглолтод “Ливерпуль” 2006 онд “Бенфика”-д 0:1-ээр хожигдохдоо нэг ч оновчтой цохилт хийж байгаагүй юм байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)