"Mongolia's Next Top Model-2" шоу нэвтрүүлэг эхэллээ

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн хоёрдугаар улирал юм.  АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг Боловсрол телевизийн үзэгчдэд хэдийнээ танил болсон билээ. 

Дэлхийн өнцөг булан бүрт хүсэн хүлээж үздэг болсон энэхүү шоу нь бусад загварын нэвтрүүлгээс чанар, чансаагаараа үргэлж дээгүүрт бичигддэг. Тиймээс “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн багийнхан олон улсын стандартад нийцсэн хамгийн өндөр зэрэглэлийн уран бүтээлээрээ үзэгчидтэй дахин уулзах гэж байна. 

Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын Монгол Одон телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг юм.

Аравдугаар сарын 6-н буюу өнөөдөр 20.30 цагт "Боловсрол" телевизээр “Mongolia’s next top model-2” гарч эхэлнэ. 

Монголын загварын ертөнцөд хамгийн нэр хүндтэй “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт Боловсрол телевизийн уран бүтээлчид “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шүүгчдийг албан ёсоор зарлалаа. Энэхүү эрхэм үүргийг топ модель Нора Давга, топ модель Э.Одгэрэл, топ модель Э.Энхболд нарын гурван “ТОП” шүүнэ. 

400 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдгийн шилдэг 22 охин шалгарч оролцож байгаа юм. Тэд нэвтрүүлгийн 13 дугаарын турш сорил болон үндсэн зураг авалтад оролцон өрсөлдөнө. 

"Mongolia's Next Top Model-2" шоу нэвтрүүлгийн анхны дугаар Зайсан хилл цогцолборын шилэн гүүрэн дээрх загварын алхаагаар эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)