"Аквамен" киноны шинэ трейлер цацагдлаа

Хамгийн өндөр хүлээлттэй байгаа  “DC”-ийн шинэ бүтээлийн 5 минутын сурталчилгаа цацагдлаа.

Артур Карригийн зохиолоор бүтээсэн уг киноны гол баатар жирийн гэр бүлд өсөж хүмүүжсэн ч үнэн хэрэгтээ “Газар, тэнгэсийн хүү” усан доорхи эзэнт гүрний цор ганц залгамжлагч гэдгээ олж мэддэг.

Найруулагч Жеймс Ван “Бид киногоо супер баатруудын тухай уламжлалт киноноос арай өөр, илүү шинжлэх ухааны уран зөгнөлд дөхүүлэхийг оролдсон” хэмээн ярьжээ.

Супер баатруудын гарал үүсэл хийгээд усан доорхи ертөнцийн тулааны талаар өгүүлэх уг бүтээлийн гол дүрийг Жейсон Момоа бүтээж байгаа бол  Виллем Дафо, Николь Кидман, Амбер Херд, Дольф Лундгрен, Жимон Хонсу нар ч оролцон тогложээ.

“Аквамен” ирэх 12-р сард нээлтээ хийнэ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)