Залуучуудын олимпийн наадмаас Г.Тэмүүжин, Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртлээ

"Буэнос-Айрес - 2018" Залуучуудын III олимпийн наадам үргэлжилж байна. Эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон манай тамирчин Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг жингээс Л.Сосорбарам мөн мөнгөн медаль хүртэв.

"Буэнос-Айрес - 2018" Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагч, Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа баг тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсаа төлөөлөн 2 тамирчин оролцож буй бөгөөд хоёул медаль хүртээд байна.

Манай тамирчид холимог багийн төрөлд мөн оролцох бөгөөд тэмцээн Улаанбаатар хотын цагаар аравдугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагт эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)