Эцэг эхдээ орхигдсон хүүхдүүдийг гадаадаас авчрахад 13 сая төгрөг зарцуулжээ

Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор 6,4 тэрбум төгрөг тусгасан байдаг. Гэтэл үүний  3.7 тэрбумыг нь байгууллагын тавилга, эд хогшил авахад зарцуулсан гэх мэдээллийг сошиал орчинд түгээсэн байна. Энэ асуудлын хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бодит мэдээллийг өглөө.

Жилийн өмнө хүүхдийн хөгжил хамгаалалд зориулж, 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан юм. 2018 онд энэ тоо 6.4 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Үүний 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваан хуваарилжээ. Үлдсэн мөнгөнөөс нэг тэрбум 350 сая төгрөгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, нөхөн сэргээх эмчилгээ хийх, гэрээсээ дайжаад явсан хүүхдийг хөгжүүлэх болоод хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх ажилд хуваан зарцуулжээ.

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Хүмүүс хүүхдээ авч яваад гадаад паспортаар нь айлд барьцаалж үлдээгээд явж байна. Нөгөө хүүхдийг очиж аван виз хоцорсон зардал, буудал, хамгаалалтын зардал, хоол ундны зардал гээд гурван хүүхдийг бид Эрээн хотоос авчрахад 13 сая төгрөг зарцуулж байна" гэв.           

Хүүхэд хамгааллын ажилд төсөвлөснөөс их зардал гарах тохиолдол олон байгааг тус газраас мэдээллээ. БНХАУ-д зорчиж явсан Монгол Улсын иргэн хүүхдээ зочид буудалд үлдээгээд нутаг буцсан байна. Охиныг нутагт нь авчрахын тулд дээрх төсвийн хөрөнгөнөөс зарцуулалт хийсэн. Энэ мэт он гарсаар хөршийн орноос эцэг эхдээ орхигдсон хүүхдүүдийг авчрахад 13 сая төгрөг зарцуулсан гэж тайлбарлалаа. Эрсдэлд орсон багачуудыг аюулгүй орчинд байлгахад дээрх хөрөнгө зарцуулагдаж байна.

 ГБХЗХГ-ын хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Сургууль дээр ажиллаж байгаа анхан шатны нийгмийн ажилтныг чадавхжуулах, анхан шатанд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх байдлаар бид хүүхэдтэй ярилцаж чаддаг тэр чадварыг олгох юм. Мөн хүүхдийг энэ төрлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалдаг, хэн нэгэн хүүхдийн хувийн орон зайд халдсан тохиолдолд мэдээлдэг байх тэр чадварыг суулгах юм. Эдгээр мэдээллийг хүүхдийн тусламжийн утас 108 руу мэдээлдэг энэ дэд бүтцүүдийг хүүхдүүдэд ойлгуулах замаар чадваржуулж энэ төрлийн гэмт хэргээс бид урьдчилан сэргийлнэ гэсэн стратегитай явж байгаа" гэлээ.

Цахим сүлжээнд тавилга авахад 3,7 тэрбум төгрөг зарцуулсан гэх үйл ажиллагааны зардал, эд хогшил, тавилга гэсэн задаргааг хураангуйлж эхний хэсгийг дарсан байжээ.  Харин одоо тусламж хэрэгтэй тэдгээр хүүхдүүдэд зарцуулсан зардлууд нийлээд 192,5 сая төгрөг. Өөрөөр хэлбэл тэврэх эцэг эхгүй багачуудыг дулаахан байлгах ор хөнжил, орчин нөхцлийг сайжруулахад зарцуулсан мөнгө гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Уг нь энэ дарга залуу юм хийгээд байгаамдаа. Шинэ хуулиуд батлагдаад дагаад олон дүрэм журам гээд.Бас хүүхэд эцэг эх гэр бүлрүү нѳлѳѳллийн их ажил хийж байгаа.Одоо хүүхдээ зодсон хүүхэд хүчирхийлсэн нѳхдүүд ямар ч л байсан айдаг л болсон шүү дээ. Далд юм их байгаа. Шууд сайжрана гэж байхгүйээ.Ѳмнѳ нь ардчилсан намын эмэгтэй дарга ѳрѳѳндѳѳ тѳгѳлдѳр хуур аваад тавичихсан байсан биз дээ. Гол нь ѳѳрѳѳ дардаггүй байж

    0 0 Хариу бичих