Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09: 00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ.

“Төрийн байгууллагын хүний нөөц - Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал Novotel зочид буудлын хурлын танхимд болно.Хуралд гадаад, дотоодын байгууллагын төлөөлөл 150 орчим хүн оролцох бөгөөд үр ашигтай төрийн албаны төлөөх мэргэжлийн боловсрол сургалт, олон улсын туршлага, нийтийн удирдлагын байгууллага дахь шинэ чадамжууд ба хүний нөөцийн удирдлага, цахим засаглал зэрэг чухал асуудлыг хөндөх юм.

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт "Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ, ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болно.

11:00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ.

11:30 цагт Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлажээ. 

13:30 цагт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлтийн үйл ажиллагаа Засгийн газрын 4-р байранд болно. Энэ үеэр Үндэсний аудитын газар ,"Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг солилцох аж.

14:00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)