Хөлбөмбөгч А.Кокорин, П.Мамаев нар эрүүгийн хэрэгт холбогдлоо

-Тэдний хөлбөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасах асуудал яригдаж байна-

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид болох Александр Кокорин, Павел Мамев нар Москва хотын төвд хэд, хэдэн удаагийн зодоон үүсгэж, дор хаяж  гурван хүн гэмтээжээ. Энэ сарын 8-ны өглөө тэд хамтдаа Москвагийн гудамжаар сэлгүүцэж, бусдыг зодож байгаа нь гудамжны камерт бичигдэж үлдсэн байна.  

Тэд эхлээд “Пекин” зочид буудлын ойролцоо найзуудын хамт “Нэгдүгээр суваг” телевизийн хөтлөгч Ольга Ушаковагийн жолоочийг зоджээ. Улмаар тэндээс явж, хэсэг хугацааны дараа “Минпромторг” төрийн өмчит үйлдвэрийн захирал Пенис Пак, Төрийн харъяа, Шинжлэх ухааны “НАМИ” төвийн захирал Сергей Гайсин нарыг зодсон байна. Ингэхдээ нэгийг нь сандрлаар цохиж гэмтээжээ.

Хөлбөмбөгчдийг баривчилсан тухай мэдээлллийг Цагдаагийн газраас үгүйсгэж байгаа ч хохирогчдын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг мэдээлсэн байна. мөн хөлбөмбөгчдийн харъяалагддаг “Зенит”, “Краснодар” баг тоглогчдодоо хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ.     

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Иванууд ДАШТ-д гайгуй тоглолоо гэж энэ хэдийгээ хеергеед шагнал урамшуулал, хоосон магтаалаар булаад, негеедуул биеэ тоож сагсуураад туруучээсээ шоронд явах болзлоо хангаад эхлэх шив дээ

    0 0 Хариу бичих