"Оюутолгойн гэрээг сайжруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээг Рио тинто болон Оюутолгойтой хийсээр ирсэн. Удаан хугацааны яриа хэлэлцээний үр дүнд бид Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монгол Улсад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болсон. Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөр бүрдэж байна. Үүний үр дүнд зээлийн хүү буурна. Манай талын эзэмшиж байгаа 34 хувь бол хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Мөн маргаантай байсан цахилгаан станцын асуудлаар хэлэлцээрх хийсэн. Оюутолгой компани жилд 150 сая ам.долларын цахилгаан импортоор авдаг. Үүнийгээ больж дотоодоосоо эрчим хүч авах нэгдсэн шийдэлд хүрсэн. Ингэснээр Тавантолгойн уурхайд барих цахилгаан станцын төслийн ажил хурдасна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)