"Эрдэнэс-Тавантолгой” ХК 1072 хувьцааны талаар мэдэгдэл гаргажээ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд өндөр үнээр худалдаж авна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ талаар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна.

Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаст хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтойг мэдэгдье" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. хувьцааны ноогдол ашиг гэж аманд ч үгүй хамарт ч үгүй юм авж байхаар ард түмэнтэйгээ зөвшөлцөөд тэр төмөр замд нь оруулчвал бүгдээрээ илүү ашиг олох юм бишүү. Урд нь бид ямар ч хэрэггүй улсаараа нийлж мөнгө хувааж идсэн түүхтэй ш дээ. Хувааж идээд яалаа, шинхуа-д өрөө дарах гэж .

    0 0 Хариу бичих
  2. хувьцааны ноогдол ашиг гэж аманд ч үгүй хамарт ч үгүй юм авж байхаар ард түмэнтэйгээ зөвшөлцөөд тэр төмөр замд нь оруулчвал бүгдээрээ илүү ашиг олох юм бишүү. Урд нь бид ямар ч хэрэггүй улсаараа нийлж мөнгө хувааж идсэн түүхтэй ш дээ.

    0 0 Хариу бичих
  3. 1072 хувцааг хэзээ өгөх вэ

    0 0 Хариу бичих
  4. manaikhan iim l archaaguishdee neg negiigee yasiin caital muljih durtai, eniig huuliihan shalgaasai bilee

    0 0 Хариу бичих