Сургуулийн насны хүүхдийн 15 хувь нь харааны гажигтай байна

Дэлхийн хараа хамгаалах өдрийг жил бүрийн 10-р сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. 2017 оны статитистик мэдээллийг авч үзвэл, Монгол улсад 11 мянга гаруй харааны бэрхшээлтэй хүн байна. Үүнээс гурван мянга гаруй нь төрөлхийн, зургаан мянга гаруй нь өвчин болон гэмтлийн улмаас хараагүй, харааны бэрхшээлтэй болжээ. 

Мөн 50-с дээш насныхны 50 мянган хүн дундаас дээш хэлбэрийн хараа муу гэсэн дүгнэлт гарчээ. Харин сургуулийн насны нийт хүүхдийн 15 хувь нь харааны гажигтай байна. 

Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор байдгаас 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий . Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохролоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм байна. Энэ өдрийг тохиолдуулан маргааш улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)