Л.Пүрэвбаатар: Харамсах зүйл алга. Гэхдээ УБТЗ-ын өмнөх удирдлага бүгд ийм журмаар байр авсан

Саяхан Улсын дээд шүүх Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын амьдарч байсан 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий таун хаусыг чөлөөлүүлж авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

-Дээд шүүхээс таны Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байх хугацаандаа амьдарч байсан орон сууцыг чөлөөлүүлж авах шийдвэр гаргасан. Ямар хугацаагаар танд эзэмшүүлж байсан орон сууц юм бэ?

-Төмөр замын даргыг албаны орон сууцаар хангах гэрээтэй байсан юм. Үүний дагуу надад Оросын талаас орон сууц авч өгсөн юм.

-Авч өгсөн юм уу, эсвэл мөнгө гаргаж шинээр барьсан юм уу?

-Барьчихсан байсан барилгыг авч өгсөн юм. Оросын тал Улаанбаатар төмөр замын даргадаа үнэтэй, сайн байр авч өгөх нь мэдээж шүү дээ. Гэхдээ оросууд тэр байрыг үнэтэй гэж үзэхгүй. Хямдхан байр гэж байна лээ. Оросын төлөөлөл Домборовский гэдэг хүн надад тэр байрыг авч өгсөн юм. Тэр байранд нь амьдраад явж байтал “Та сайн ажиллаж байна. Цаашдаа илүү сайн ажиллах юм бол энэ байрыг чинь танд үнэ төлбөргүй өгнө” гэсэн юм.

-Энэ бол зүгээр хоёр хүний хооронд болсон яриа юу, эсвэл гэрээ хийсэн юм уу?

-Энэ бол албан бичиг үйлдэж гарын үзэг зурсан гэрээ хэлэлцээр. Гэхдээ гүйцэтгэх удирдлага, ТУЗ хоёрын хооронд байгуулсан энэ гэрээ нууц байдаг юм. Тиймээс би тэр гэрээг ил гаргаж болохгүй. Гэхдээ би орос хэл дээр байдаг энэ гэрээг ил гаргана. Би ажлаа хүлээлгэж өгснөөсөө хойш ТУЗ-тэйгөө байгуулсан гэрээнийхээ дагуу тэр байрандаа амьдарч байсан. Байрны асуудал хөндөгдсөн даруйд би “Энэ байрыг чөлөөлөх ёстой эсэхийг ТУЗ шийд. Түүнээс биш Д.Жигжиднямаа, дэд сайд Б.Цогтгэрэл хоёр шийдэхгүй” гэсэн. Гэтэл ингэлгүйгээр шүүхээр албадан чөлөөлүүлсэн.

-Улаанбаатар төмөр замын гүйцэтгэх удирдлага, ТУЗ хооронд байгуулсан гэрээ нууц байдаг нь ямар учиртай юм бэ?

-Улаанбаатар төмөр зам бол Орос-Монголын хамтарсан нийгэмлэг. Энэ нийгэмлэгийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээ нь байгууллагын нууц байдаг юм.

-Та энэ гэрээгээ шүүх дээр баримт болгож харуулсан уу?

-Харуулсан. Гэтэл манай шүүх олон улсын ийм гэрээ хэлэлцэлийг хүлээж авдаггүй юм байна. Хүлээж аваагүйгээс гадна ойлгоогүй. “Пүрэвбаатар хууль бусаар байр авсан” гэж нийгэмд тараасан мэдээллийн дагуу л шийдвэрээ гаргачихлаа. Шүүх “Улаанбаатар төмөр замын байр байна. Тиймээс хүлээлгэж өгөх ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Энэ ч бас үнэн юм чинь өгч л таарна шүү дээ.

-Үнэн гэдэг нь юу гэсэн үг вэ. Байрных нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр Улаанбаатар төмөр замын нэр дээр байсан гэсэн үг үү?

-Тийм. Албанаас авч өгсөн байр учраас өмчлөгч нь Улаанбаатар төмөр зам байсан. Тиймээс би хүлээлгэж өгсөн. Үүнд харамсаад байх зүйл алга. Хамгийн гол нь Орос-Монголын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлж чадахгүй байгаад л харамсч байна. Оросууд “Монголчууд хэлж ярьсан, тохирсон асуудалдаа эзэн болж чаддагүй улс байна” гэж дүгнэж байгаа.

-Та гэрээ байгуулсан ТУЗ-ийн даргатайгаа энэ талаар уулзаж ярилцсан уу?

-Улаанбаатар төмөр замын ТУЗ-ийн дарга Морозов гэж Москвад амьдардаг хүн байдаг. Би тэр хүнд энэ тухайгаа хэлсэн. Гэтэл “Монголчууд үргэлж бие биенийхээ мууг үздэг муухай ард түмэн. Би наад асуудалд чинь оролцохгүй. Өөрсдөө шийд” гэсэн.

-Бас саяхан Улаанбаатар төмөр замын өмчлөлд байсан зоорийг ашиглаж байсан хүмүүсээс нь чөлөөлж авлаа гэж байсан. Та энэ зоорийг бусдад ашиглуулж байсан юм уу?

-Тэр надад ямар ч хамаагүй. Надад ямар ч хамаагүй асуудлыг хамааруулж яриад байна лээ. Хэдэн хүн тэр зоорийг түрээсэлж байсан юм шиг байна лээ. Тэр дотор миний анд нөхөд нэг ч байхгүй. Ер нь нийгэмд ингэж худлаа мэдээлэл цацаж байгаад тухайн хүнийг албан ёсоор буруутгадаг, хууль шүүхийн байгууллагаар оруулдаг асуудал Монголд газар авч байна.   

-Улаанбаатар төмөр замын өмнөх удирдлагуудад таньд өгсөн шиг байдлаар орон сууц өгч байсан юм болов уу?

-Бүгд шагналын байраа авдаг. Үр дүнгийн шагналаа бүгдээрээ орон сууцаар авч ирсэн. Р.Раш дарга, Г.Сэрээнэндорж, В.Отгондэмбэрэл гээд бүгд байр авсан. Тэднээс асуусан ч болно.

-Та Улаанбаатар төмөр замын даргаар хэдэн жил ажиллалаа. Тухайн байрыг авах хэмжээнд хангалттай сайн бөгөөд удаан ажилласан гэж үзэж байгаа юу?

-Би нийтдээ 34 жил төмөр замыг удирдсан. Сүүлд хүлээлгэж өгсөн албан тушаалдаа бол хоёр жил ажилласан. Түүнээс өмнө нэгдүгээр орлогч, дэд дарга гэх мэтээр 2004 оноос хойш Улаанбаатар төмөр замыг удирдаж байсан.

-Та одоо энэ орон сууцтай холбоотой асуудлаа ингээд орхих уу?

-Үгүй. Шударга үнэн гэж байдаг л юм бол үнэн мөнийг нь тогтоолгоно. Гэхдээ нэгэнт Дээд шүүхий шийдвэрээ гаргачихсан учраас дотооддоо яриад байх юм байхгүй. Оросуудтайгаа ярилцаж учраа олно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Ene ystoi archaagui hudlaa bultersen novsh ym aa. Zugeer ulsiin bairiig ogchihoj boldoggui yu.

    0 0 Хариу бичих
  2. бүгдийг нь хурааж ав яасан ичдэггүй новшнууд вэ?

    2 0 Хариу бичих
  3. Ой гутчихлаа. Энэ харваас арчаагүй, өмхий үнэртүүлсэн новш байхийн. Ер нь орос монгол 2лаа олиггүй улс шүү дээ. оросууд үнэхээр бүдүүлэг, тэнэг бас дээрэнгүй учир байнга дэлхий даяар ад үзэгддэг юм даа.

    3 0 Хариу бичих
  4. Pee olon jil sorjdee tumur zamiig. Yadarsan heden zamchiddaa bagadaa l 100 saya-n unetei 15 bair avah mongo. 1 hagartlaa bayajsan hulgaivh 1-raa 1.5 terbumiin housend bh gej

    2 0 Хариу бичих
  5. хог шаар чинь юу яриад бган бээ

    2 0 Хариу бичих
  6. Тэнэг ичихээ байсан оросын тагнуул юмаа

    2 0 Хариу бичих
  7. Л.Пүрэвбаатар: Харамсах зүйл алга. Гэхдээ УБТЗ-ын өмнөх удирдлага бүгд ийм журмаар байр авсан

    1 0 Хариу бичих
  8. hervee unen tiim bol bas barimtiin gargad ugchih heregteishde tgd butsaaj avj boldogiig harlaa shu dee shalgah l heregtei um bn urd urdnii nuhuduudiig

    1 0 Хариу бичих