Өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгосон билээ. Энэ жил эл өдрийг “Нүдний тусламж үйлчилгээг хүн бүрт” гэсэн уриатай тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс өчигдөр мэдээлэл хийлээ.  

Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор аж. Үүнээс 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Дараагийн 20 жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тиймээс ДЭМБ болон Олон улсын сохорлоос сэргийлэх байгууллагаас хамтран дэлхий нийтээрээ хараа хамгаалах өдрийг тэмдэглэдэг юм.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11-н буюу өнөөдөр улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ.

2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг. Үүн дээр 11 мянган хүн харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэдний 6000 нь нүдний гэмтэл, өвчнөөс  болж харааны бэрхшээлтэй болжээ.

Харин хүүхдийн хувьд зургаан нас хүртэл хараа нь хөгждөг байна. Тиймээс эрт илрүүлж, эмчлэхгүй бол насан туршдаа сул хараатэй болно гэдгийг нүдний эмч хэллээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Horoololtoi oirkhon yamar emneleg unegui uilchilgee hiij bna

    0 0 Хариу бичих
  2. Hudal medeelel ymuu tiim ym bhkuul gj bnshdee

    0 0 Хариу бичих
  3. Nudee uzuulehed ymar negen bichig barimt ch ymuu tiim ym shaardlagatai yu

    0 0 Хариу бичих
  4. Орбита эмнэлэг үнэгүй үзлэг хийж байгаа юм болов уу

    0 0 Хариу бичих
  5. Яг ямар эмнэлгүүд үнэ төлбөргүй үзлэг хийх гэж байгаа жагсаалт нь байвал... Танай мэдээг уншаад 2,3 эмнэлэг рүү утасдаж асуулаа, бүгд л тийм зүйл байхгүй, төлбөртэй үзнэ гэж хариулж байна.

    8 0 Хариу бичих
    • Сондра эмнэлэг үнэгүй үзлэг хийж байна лээ

      9 13