Хонконгод электрон тамхи худалдаалахыг хориглолоо

Хонконгод электрон тамхи, мөн тамхийг орлуулах бусад бүх төрлийн электрон бүтээгдэхүүнийг худалдаалахыг хоригложээ. “South China Morning Post” энэ талаар мэдээллээ.

Хотын өмнөх удирдлагууд энэ шийдвэрийг биелэх боломжгүй гэж үзээд бүрэн хориглохоос түдгэлзэж байсан аж. Харин одоогийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан төдийгүй эрүүл мэндийн мэргэжилтнүүд шаардлагатай гэж зөвлөвөл илүү хатуу арга хэмжээ авахад бэлэн гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Тамхинаас гаргах, тамхи орлуулах зорилготой электрон тамхи нь Хонконгод маш өндөр борлуулалттай байдаг аж. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүн нь ДНХ-г гэмтээж, амны хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн наймдугаар сард баталсан юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Харин тийм, энэ орлуулагч тамхи гээчийн судалгаа нэр хүндтэй мундаг байгууллагаас гарсан, бараг сар болж байна уу даа. Ориг тамхитай харьцуулахад хор нь үлэмж бага ч гэсэн өөр бусад хор нөлөө бий гэдгийг нотолсон. Мөн, бүх боломжит хор хөнөөлийг илрүүлж гаргах боломж одоогоор байхгүй гэж байна лээ. Дахин дор хаяж 10 гаран жилийн хугацаа хэрэгтэй байдаг юм байна, хүний биед үзүүлж байгаа өөр бусад байж болох нөлөөг мэдэхэд. Тиймээс, яг ориг тамхиа хаяад ийшээ орж байгаа хүн өнөөдөртөө гайгүй юм байх. Мөн, ийм орлуулагч тамхи нь тамхи татдаггүй хүмүүсийг, тухайлбар хүүхэд, өсвөр насныхныг шохоорхуулан ийм юманд оруулж байна гэсэн.

    0 0 Хариу бичих