“Майкл” хар салхины улмаас хүн нас барлаа

Атлантын далайд үүсч, Кубыг дайраад АНУ-ын Флоридагийн эргийг 70 метр секундын хурдтайгаар ирж цохисон “Майкл” хар шуурганы улмаас хүн амиа алдсан тохиолдол гарчээ. Гэдсден тойргийн нутагт гудамжаар явж байсан хүний дээрээс мод унаснаар дээрх эмгэнэлт явдал болжээ. Хар салхины улмаас учирчсан хохирлын хэмжээ 16 тэрбум ам.доллараас даваад байна.

“Майкл” салхийг 1851 оноос хойш Флоридад болсон хамгийн хүчтэй далайн хар шуурга гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)