Улаанбаатар хотын 6 дахь ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулна

Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол энэ удаад иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлахаар болжээ. Дэлхийн ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шагналын сан 45 сая төгрөг байх бөгөөд иргэд, олон нийт оролцох нээлттэй юм. Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих вэ гэдгийг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс энэхүү уралдааныг зарлаж байна.Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “ Байгууллагаас ирсэн саналд 20 сая төгрөг, иргэдээс ирсэн саналыг үндсэн шалгуураар шалгаруулан шагнал олгоно. Бид 2040 он хүртэлх төлөвлөлтийг хийснээр газар олголтын асуудлыг цэгцэлж, газрын зориулалтыг тодорхой болгох ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар зорьж байна” гэж ярилаа.

Уралдааны “Шилдэг санаа”-нд үндэслэн нийслэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Еренхий телевлегее гэдгийг чинь мэргэжлийн байгуулага, хумуус нь хийдэг юм аа, балайрахаа болио малын эмчээ

    0 0 Хариу бичих
  2. Яармагийн дэнжийг хар. Иргэдээ бодсон бол ....Тэнд хотын дээд зиндааныхан биш ...Иргэд боломжийн үнэтэй байранд орох байлаа...

    0 0 Хариу бичих
  3. irgediin orlotsootoi hiideg ajil baisan umuu hotoo iim bolgochood odoo irgediin oroltsoo hojimdoj ee irgedoroltsood shiideh um baihgui bolson bn shu de

    0 0 Хариу бичих