Сансрын хөлөг осолдож, нисгэгчид нь ослын буулт хийжээ

ОХУ-ын “Роскосмос” компанийн “Союз” хөлөг Байконурын сансрын буудлаас хөөрснийхөө дараа осолдож, хөлгийн багийнхан ослын буулт хийжээ.

Хөлөгт “МКС-57/58” аяллын багийн гишүүд болох сансрын нисгэгч Алексей Овчинин, НАСА-гийн сансрын нисгэгч, АНУ-ын иргэн Талер Хейг нар сууж явсан байна. Тэд дэлхийн тойрог замд 187 хоногийг өнгөрөөж, 56 туршилт хийх төлөвлөгөөтэй байсан гэж РИА Новости мэдээлж байна.

Хөөрөх үйл явцыг “Роскосмос” шууд дамжуулалтаар олон нийтэд хүргэж байсан ч осол гарч, нисгэгчдийг суулгасан хэсэг нь агаар мандлыг зүсэн гал авалцуулан доош унаж эхлэхэд шууд эфирээ хаажээ.  Хамгийн сүүлд авсан мэдээллээр, сансрын нисгэгчид амьд байгаа гэсэн мэдээллийг “Роскосмос” өгсөн байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

Сүүлд ирсэн мэдээллээр, сансрын нисгэгчид Казахстаны нутагт амжилттай газардаж, төвтэйгөө холбоо барьсан байна.

Нислэг эхлээд 119 дэх секундэд, хоёрдугаар төвшний хөдөлгүүр ажиллаж эхлэх үед осол гарч, нисгэгчдийн бүхээг автоматаар шидэгдсэнээр газардах үйл явц эхэлсэн гэсэн мэдээллийг хойд хөршийн лента.ру цахим хуудас өгч байна. Ослын газар руу очихоор аврагчид замдаа гарчээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. standartad hureegui baij sansart hoorson

    0 0 Хариу бичих
  2. оросууд цэрэг зэвсэгт хамаг мөнгөө шидээд сансар судлал энэ тэр нь будаа болж байна даа

    0 0 Хариу бичих
  3. дутуу орчуулж

    0 0 Хариу бичих
  4. Хэзээ ч болсон явдал юм..он сар цаг хугацаа гэдэг чинь аливаа мэдээллийн хамгийн чухал зүйл биш үү...анхаарууштай

    0 0 Хариу бичих
  5. Оросууд сайжирч л байгаа юм байна. Ослын систем нь сайн ажиллаж. Одоо тэр Тагнуулын байгууллагаа сайжруулахгүй бол дэлхий даяаар онигоон болж дууслаа.

    0 0 Хариу бичих