Улсын сан хөмрөгт худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарчээ

Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнд оролцсон 87 уран бүтээлчийн монгол зураг, уран зураг, баримал, сийлбэр, өнгөт бар, арьсан урлал, график болон инстоляци чиглэлийн нийт 117 нэр бүхий бүтээлээс шилдгээр шалгарсан зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар боллоо. Шилдэг бүтээлээр Г.Одбаярын “Хүлэгү хаан” 2018 оны монгол зураг, Ц.Баттөрийн “Хар цас” 2017 оны уран зураг, Т.Нурмаажавын “Цагийн хүрдэн” 2017 оны монгол зураг, П.Ганбатын “Эх” 2017 оны уран зураг, С.Болдбаатарын “Парисын бороотой намар” 2016 оны уран зураг болон Т.Даваасамбуугийн “Тал нутгийн морьтон” 2017 оны уран баримлын бүтээл шалгарч өнөөдөр батламжаа гардан авлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Заа мэдэхгүй. Яаж мэдэрч, мэдэж, тэгээд үнийг нь хэрхэн тогтоож худалдаж авдаг юм болдаа. Би Монголд уржнан очихдоо зураачдын урлангуудаар хэд хэд явсан, шилдэг гэх зургуудыг харсан. Манайд авьяаслаг залуус, зураачид цөөнгүй юм билээ. Гэхдээ, зураг гэдэг бол гар, өнгө будгийн нийлэмжийн авьяас нь сэтгэхгүйн мэдрэмжийн авьяастай сүлэлдэж бүтдэг эд. Манай зураачдад эхнийхийг нь харамгүй заяажээ, гэхдээ худалдан авах хэмжээний зураг бол хомс байсан шүү.

    1 0 Хариу бичих