“Air India” компанийн онгоц хөөрөх үедээ хана мөргөжээ

Энэтхэгийн иргэний агаарын тээврийн “Air India” компанийн Boeing 737онгоц хөөрөх үедээ нисэх буудлын барилгын ханыг мөргөсөн хэрэг гарчээ. Онгоц Тричи хотоос Дубай руу нисэх байсан ч дээрх шалтгааны улмаас Мумбай хотод ослын буулт хийсэн байна. Онгоцны нисгэгчид 6500 цаг ниссэн туршлагатай мэргэжилтнүүд байсан бөгөөд одоогоор тэднийг ямар нэгэн байдлаар буруутгаагүй байгаа талаар ВВС мэдээллээ.   

Онгоц хана мөргөж, доргилт мэдрэгдсэний дараа нисгэгч онгоцоо хөөргөхөд зорчигчид маш ихээр айн балмагдсан гэнэ. Нислэгийн баг онгоцны хөдөлгүүр хэвийн ажиллаж байгаа талаар мэдээлж, хөөрсөн ч удалгүй чиглэлээ өөрчилж, Мумбайд газарджээ. Онгоцонд 130 зорчигч сууж явсан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. sohor nomin

    0 0 Хариу бичих