Ким Жон Ун В.Путинд халуун баяр хүргэлээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч баярын цахилгаан илгээжээ. Цахилгаанд Ким Жон Ун В.Путинд халуун мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд, урьд өмнөх удирдагчдын бий болгосон уламжлалт найрсаг харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргах үүрэг хүлээснийг сануулжээ.  Мөн В.Путиныг ажилдаа амжилт гаргаж, дэлхий дахинд шударга ёсыг тогтоохыг уриалж, Оросын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөсөн байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)