Эзэн хаан Акихитог шүүмжилсэн хамба лам огцорчээ

Японы Ясукуни сүмийн тэргүүн хамба Кунио Кохори гэгч эзэн хаан Акихитог сүмд ер ирэхгүй байна хэмээн буруутгаснаасаа болж ажилгүй болжээ. Тэрээр эзэн хаан Акихитог шашин номын газар ер очихгүй байна гэж хэлсэн нь сонин хэвлэлээр гарч, улмаар хууль зөрчсөн хэрэг орсон юм байна. Японд эзэн хааныг шүүмжлэхийг хуулиар хориглосон байдаг аж.  

Эзэн хаан Акихито нь Японтой урьд өмнө дайсагнаж байсан БНСУ, БНХАУ зэрэг улстай найрамдах бодолтой явдгийг нь Японы  баруун үзэлтнүүд таашаадаггүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)