Ц.Оюун-Ундрах: Бизнесээ анхдагч дахин боловсруулсан цаасан сав баглаа боодлын үйлдвэр болгоно

"Хөдөлмөр медиа экспо"-гийн энэ удаагийн дугаарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүждэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг сурвалжиллаа.

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт оролцож, 10 сая төгрөгийн хүүгүй зээл авч, бизнесээ өргөжүүлсэн залуусын төлөөлөл Ц.Оюун-Ундрахтай уулзан, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

-Анх өөрийн гэсэн бизнесийг хэрхэн эхлүүлж байв?

-Хүний сэтгэлд би үүнийг чадна гэсэн итгэл төрдөг шүү дээ. Тэр итгэл дээрээ тулгуурлан өөрийн бизнесээ зориглон эхлүүлсэн. Энэ төслийг өөр дээрээ болон миний эргэн тойронд бизнесээ эхлүүлж байгаа залууст тулгарч байгаа асуудлыг олж хараад эхлүүлсэн. Цаасан уут, сав, баглаа, боодлоо 2018 оноос эхлэн хийж эхэлсэн.

-Таван жилийн хугацаанд энэ чиглэлээр явж байхад бэрхшээлтэй зүйлс хэр их тулгарч байв?

-Шинэ бизнест тулгарч байгаа асуудлууд бол бэрхшээлүүд байсан. Хүмүүс дургүйцнэ. Найз нөхөд ч гэсэн сайнаар хүлээж авахгүй байх асуудлууд байсан ч та нарын хэлж байсан зүйл буруу байсан гэдгийг харуулахын тулд явсан. Бэрхшээл тулгарах бүрд надаас илүү хүчин чармайлт хүсэж байгаа юм байна гээд ард нь гарахын тулд явсан.

-Ирээдүйн зорилтын төсөөллөөсөө хуваалцахгүй юу?

-Одоо энэ маань жижиг цех хэлбэрээр өрийн үйлдвэрлэлтэй дүйцэхүйц байдлаар явж байна. Үүнийгээ анхдагч дахин боловсруулсан цаасан сав баглаа боодлын үйлдвэр болгоно гэж зорьдог.

-Бизнесээ эхлүүлээд явж байгаа та бүхний хувьд Залуусын гарааны бизнесийг дэмжих 10 сая төгрөгийн хүүгүй зээл хэр дэмжлэгийг үзүүлж өгч чадсан бэ?

-Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Миний хувьд банк болон банк бус байгууллагаас санхүүжилт, зээл авья гэхээр барьцаа хөрөнгө зэрэг их зүйл шаарддаг. Дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа бидэнд итгэл хүлээлгэн улсаас дэмжиж байгаад маш их баяртай байгаа.

-Анх гарааны бизнесээ эхлүүлэхэд санхүүжилтээ хэрхэн босгосон бэ?

-Дөнгөж бизнесээ эхлүүлэхэд бидэнд барьцаа хөрөнгө байхгүй байсан учраас өөрдийнхөө боломж бололцоогоор санхүүжүүлж байсан. Яваандаа нэмэлт хөрөнгө хэрэгтэй болсон үед хөдөлмөр халамж нийгмийн үйлчилгээнээс залуучуудын хөдөлмөрийн дэмжих хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн.

-Ямар тоног төхөөрөмж ашиглан бүтээгдэхүүнүүдээ хийж байна?

-Эсгүүр гаргадаг зүсэгч машин, нугалагч машин гэсэн хоёр төхөөрөмжтэй. Бусад наах, боох нь гар ажиллагаагаар явдаг. Бид бүтээгдэхүүнүүдээ захиалагчийн хүссэн хэлбэр, хэмжээгээр хийдэг. Манайх нэг ширхэг бараа захиалсан ч хийж өгдгөөрөө давуу талтай.

-Одоогийн танай үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсон хүчин ямар вэ?

-Бид үйл ажиллагаагаа явуулаад 10-аад харилцагчтай. Одоогоор сардаа 200-300 ширхэг цаасан уут, хайрцаг хийдэг. Цаашдаа захиалагч нар нэмэгдвэл бүтээгдэхүүний тоо ч нэмэгдэнэ. Анх ганцаараа эхлүүлэн хамаатныхаа дүүг хичээлийн бус цагаар нь ажиллуулж байсан. Одоо дөрвүүлээ үйл ажиллагаагаа явуулдаг.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-БНХАУ болон Солонгосоос орж ирж байгаа дахин боловсруулсан цаас ашигладаг. Цаашдаа "Сайн цаас" ХК олон улсын стандартад нийцсэн цаас гаргаад эхэлбэл хамтарч ажиллахаар болсон. Гар ажиллагаагаар тухайн бизнес, арга хэмжээнд зориулагдаж хийгдэж байгаа болоохоор манай бүтээгдэхүүний үнэ харьцангуй гайгүй. Орлого, ашгийн хувьд алдагдалгүй л ажиллаж байна. Зээлийн эргэн төлөлтийн хувьд улсаас өгсөн даалгаврыг алдагдуулахгүй төлөөд явж байна.

Чингэлтэй дүүргээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт зургаан баг шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээлийн эзэн болжээ. Зээлийн эргэн төлөх хугацаа гурван жил. Төсөлд шалгарсан багууд тусгайлан сургалтад хамрагддаг. Ирэх гурван жилийн хугацаанд зээлээ хэрхэн төлөх график төлөвлөгөөг нь боловсруулж өгдөг аж.

Ц.Оюун-Ундрахын хувьд гарааны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ олон тоогоор гаргах боломжгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнээ сав, баглаа боодлыг ч олон тоогоор худалдан авах боломжгүй учраас цөөн тоогоор хийх газар байдаггүй гэдгийг олж харжээ. Ингээд үүнийг шийдэл болгож, гар аргаар дахин боловсруулсан цаасаар янз бүрийн бүтээгдэхүүн, сав, баглаа боодлыг хийж эхэлжээ. Тэрээр энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ирээдүйн бизнесээ илүү томоор харах болсон хэмээн ярьсан юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Миний бизнестэй адилхан юм бна. Хамтарч болох юм шиг санагдлаа. Гэхдээ өөр өөр хүмүүс олон газар ижил бизнес хийж байж өрсөлдөөн бий болж улс маань хөгжих байх л даа

    0 0 Хариу бичих
  2. mongoldoo tvvhii edee bolovsruuldag tgd vildverledeg bol sainsan. dandaa l gadnaas tvvhii ed esvel hog oruulj irdg tgd l mongol uls n hogondoo daragdsan bdaltai

    0 0 Хариу бичих
  3. цаасан хайрцаг 100ш захиалах гэсэн юм яаж холбогдох вэ? 95959227

    0 0 Хариу бичих
  4. компаны нэр хаяг фб пэйж хуудасыг өгч туслаач

    0 0 Хариу бичих