Хакүхо кюүшюү башёг тэргүүлнэ

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшюү башёгийн банцүкэ гарчээ. Энэ сард макүүчи зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдана. Харин баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх аж. Хакүхо их аваргын хувьд есдүгээр сарын аки башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлж дээд амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн юм.

Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол сүмочдын хувьд баруун жигүүрийн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров есдүгээр сарын барилдаанд 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн тул энэ сард өмнөх эрэмбэ алдаагүй байна. Харин аки башёг дөрвөн даваа, 11 унаатай өндөрлүүлсэн зүүн жигүүрийн комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сард зиндаа доошилж маэгаширагийн баруун жигүүрийн хоёрт эрэмбэлэгджээ. Таканойва А.Баасандорж маэгаширагийн зүүн жигүүрийн зургаа, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн зүүний 14-өөс, Араваши Э.Дөлгөөн маэгаширагийн зүүний 16-аас тус тус босч барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)