МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

“Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ чансаагаа гаргалаа. Шинэчлэгдсэн чансаагаар манай найман бөх дэлхийн чансааны эхний 10-т багтсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн  48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлжээ. Тэрбээр Абу-Даби Их Дуулгад түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж, Украины Дарья Белодедээс чансааны манлайлагчийн байраа эргүүлэн авчээ.

Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дэлхийн чансааны хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин долдугаарт,  66 кг-д  Г.Хэрлэн долдугаарт, 73кг-д Г.Одбаяр тав, Ц.Цогтбаатар аравдугаарт, 90 кг-д Г.Алтанбагана есдүгээрт, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр дөрөвдүгээрт тус тус бичигджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манай тамирчид бол бидний бахархал.

    0 0 Хариу бичих
  2. ТАМИРЧИДДАА ХАМГЫН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ ЭНЭ ДЭЭД ДАРГА НАРЫН ХАР ЭНЕРИН ДУНДААС ГАНЦ СЭТГЭЛ САНААГ ӨРГӨЖ САЙХАН ЭНЕРГИ ХАЙРЛАЖ БАЙГАА ТАМИРЧИД ЖУДОГЙНХОНД БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ

    1 0 Хариу бичих