Эх Дэлхийн миссээр вьетнам бүсгүй тодорлоо

Сайхан бүсгүй шалгаруулах “Miss Earth 2018” шалгаруулалтын финалын шат өнгөрсөн бямба гаригт Филиппин улсад болж өнгөрлөө. “Miss Earth 2018” шалгаруулалтын шилдгээр энэ жил 23 настай, вьетнам бүсгүй Фуонг Кхан Нгуен тодорсон байна. Тэрээр оюутан бөгөөд англи хэлээр маш сайн ярьдаг, байгаль экологийн асуудалд анхаарал хандуулдаг нэгэн гэнэ. Тэрээр дэлхийн томоохон мөрний нэг Меконгийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг байна.

Энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 87 улсын гоо бүсгүй хуран цугласнаас финалын шатанд 18 нь үлдэж өрсөлдсөн байна. Эцэст нь вьетнам бүсгүй миссээр тодорч, Австрийн Мелани Мадер “Miss Earth – Air 2018”, Колумбийн Валерио Айос “Miss Earth – Water 2018”, Мексикийн Мелисса Флорес “Miss Earth – Fire 2018” өргөмжлөлийн эзэн болжээ.     

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)