Улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгаж байна

Санхүүгийн зохицуулах хороо нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчид буюу карго үйлчилгээний компаниудад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж эхэллээ. Энэ удаагийн шалгалтанд нийтдээ 45 компани хамрагдах бөгөөд цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах талаар Хороод харилцан санал солилцож байна.

Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор баталсан Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд газар дээрх хяналт шалгалт хийгдээд байгаа юм. Улс хоорондын шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдэд дараа үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад салбарт хяналт шалгалт явуулахаар төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)