Н.Төгсцогттой тулалдах Клаудио Маррерогийн тулааны бичлэг

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы Клаудио Марреротой хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаа Доминикан боксчны хамгийн сүүлд хийсэн хоёр тулааны бичлэгийг хүргэж байна.

К.Марреро нь мэргэжлийн боксын дэвжээнд 2010 онд анх гарснаасаа хойш 23 ядж, хоёр удаа ялагдсан, өдгөө WBC холбооны дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж байгаа боксчин юм. Түүний хамгийн онцлох буюу сүүлийн хоёр удаагийн тулааны ибчлэгийг уншигчиддаа хүргэж байна.

Эхнийх нь 2017 оны есдүгээр сарын 15-нд Жесүс М.Рохастай хийсэн тоглолт. Энэ тоглолтод Клаудио Маррера замналдаа анх удаа нокаутаар ялагдсан байдаг. Түүнийг ялсан Жесүс М.Рохас дараа нь WBA холбооны аваргын төлөө Жозеф Диазтай тулалдаад ялагдсан аж.

Дараагийн тулаа нь энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд Хорхе Лараг эхний үед хүнд цохилтоор ялсан бичлэг юм. Хорхе Лара мэргэжлийн бокст ороод найман жилд 31 тулаан хийхдээ ялагдаж үзээгүй, 29 ялж, хоёр тэнцсэн байсан бөгөөд анхны ялагдлаа авчээ. Харин К.Марреро энэ утулаанд ялснаар аваргын бүсний төлөө өрсөлдөх боломжоо хадгалсан. Манай Н.Төгсцогт-К.Маррерогийн ялсан нь WBC холбооны аваргын бүсийн төлөө АНУ-ын Гэри Расселтай тулалдах юм.        


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yaa ugni bas evgui l toglolttoi gar bna ter neg hojigdol ni nogoo asia ni azaar hojloodoo tgd uilaad bna manai tugstsogt yalaasai bilee

    0 0 Хариу бичих