Европын холбоо, ОХУ, Хятад АНУ-ын хоригт өртөхгүйгээр Ирантай худалдаа хийх арга олжээ

Иранд тавьсан АНУ-ын хориг өнөөдрөөс бүтнээрээ үйлчилж эхэлж байгаа билээ. Хориг үйлчилснээр Иран улс газрын тосноосоо бараг орлого олох боломжгүй болж буй. Тэгвэл Европын холбоо, ОХУ, БНХАУ Тегерантай худалдаа хийх төлбөрийн шинэ механизм бодож олжээ. Европын холбооны Дипломат асуудал эрхэлсэн комиссар Федерика Могеринигийн хэлснээр, төлбөрийн шинэ систем ашигласнаар Европын холбооны улсууд, ОХУ, БНХАУ АНУ-ын хоригт хамааралгүйгээр Тегерантай худалдаа хийх боломжтой гэнэ.

Гэхдээ шинэ систем гээд байгаа нь чухам ямар болохыг тэрээр тодорхой хэлээгүй бөгөөд одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа юм. Зарим эдийн засагчид ийм шинэ систем байх боломжгүй гэж үгүйсгэж байгаа ч Ф.Могерини дээрх мэдэгдлийг хийсэн юм. Магадгүй, өнөөдрөөс хориг хэрэгжиж байгаа болохоор байгаа нь үнэн бол шинэ систем ч өнөөдрөөс хэрэгжиж байгаа биз ээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)