Гадаад худалдааны бараа эргэлт хэмжээ өсчээ

Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25%  өсчээ.

Тодруулбал, 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 1,920 сая ам.доллараар өсч 9,634 сая ам.долларт хүрсэн байна. 

Энэ хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 520 сая ам.доллараар буурч 932 сая ам.долларын ашигтай байгаа аж. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл мөн 1,196 сая ам долларын ашигтай гарчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)