Амьжиргааны доод өртгөөр амьдрахыг оролдсон гишүүн өлсөж, туржээ

Николай Бондаренко.

ОХУ-ын Саратов мужийн депутат Николай Бондаренко гэгч мужийнхаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Наталья Соколоватай маргалдсаныхаа дараа амьжиргааны доод хэмжээ болох 3.5 мянган рублиэр долоо хоног амьдрахаар зориг шулууджээ. Тэрээр “бага” хөлсөөр амьдарсан долоо хоногтоо хоёр килограммаар турсан талаар газета.ру цахим хуудаст мэдээллээ.

“Энэ долоо хоног миний амьдралд тохиолдсон хамгийн сайнгүй өдрүүдийн нэг байлаа. Сүүлийн хоёр хоногт тахианы мах, ногоо дуусч зөвхөн үр тариа л үлдсэн. Хүнсний үнэ Статистикийн газрын гаргаснаас өндөр байдаг юм байна. Тиймээс хангалттай худалдаж авч хүчирсэнгүй. Сүүлийн хоёр хоногт маш таагүй, муухай дурсамж үлдээхээр болж өнгөрсөн” хэмээн Н.Бондаренко ярьсан байна. Хоол хүнсээ хүргэхийн тулд эхний таван өдөр ч цадталаа хооллоогүй гэдгээ тэрээр нэмж хэлжээ. Мөн орос хүний хоол хүнсний сагсанд үргэлж байдаг хиам, бяслаг, жимс, амтлагч ногоонуудыг аваагүй байхад л ийм болсон гэдгийг тэрээр онцолжээ.  Мөн ийм байдлаар хооллоод ердийнхөөрөө хөдөлмөрлөхөд маш хүнд байсан гэж тодотгосон байна.

 ОХУ-д хөдөлмөрийн чадвартай нэг хүний жилийн хэрэглээний хүнсний сагсанд 10 кг төмс, 126 кг талх, гоймон, үр тариа, буудайн бүтээгдэхүүн, 60 кг жимс, 58 кг мах заавал байх ёстой гэж үздэг бөгөөд эдгээрийг авахад цалингийнхаа 50-иас илүүгүй хувийг зарцуулах ёстой гэж бодон цалингийн доод хэмжээг тогтоодог. Цалингийн доод хэмжээ муж бүрт адилгүй бөгөөд 2017 оны хоёрдугаар хагасын байдлаар улсын дундаж нь 10329 рубль буюу долоо хоногт 2500 орчим рубль байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Оросд байхад 2500 рублээр 1 сар амьдардаг л байлаа.

    0 0 Хариу бичих
  2. Эзэн Путлерийхээ буянаар жаргаж үхэж байгаа ард түмэн биз дээ

    0 1 Хариу бичих
  3. manaid bol uunees ch dor yum bolj bgaa

    6 1 Хариу бичих
    • хаха нэн нөхөр байнга яс аваад иддэг юм байнлдаа

      0 0
    • Манайд хүн өлсдөггүй юмоо. Денжийн мянга ороод шулсан яс гуйж аваад чанаад л явахад таргална уу гэхээс турахгүй

      3 3