А.Головин дахиад гэмтлээ

“ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ээс тодорсон залуу оддын нэг Александр Головин шагайгаа дахин гэмтээжээ. ”Монако” багийнх нь албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. ДАШТ-ий дараа 30 сая еврогоор үнэлэгдэн “Монако”-д ирсэн тэрээр шагайны гэмтлийн улмаас улирлын эхний тойргуудад багтаа тусалж чадаагүй. Дараа нь гэмтлээс эргэн ирж, есөн тоглолтод оролцохдоо хоёр удаа гоолын дамжуулалт өгсөн юм. Сүүлийн хэдэн тойрогт тогтмол гараанд гарч байсан ч ийнхүү дахин гэмтлээ.

Тэрээр улирлыг Леонарду Жардим дасгалжуулагчийн удирдлагад эхлүүлсэн боловч багийн амжилтгүй тоглолтын улмаас Леонарду Жардим ажлаа өгсөн. Оронд нь ирсэн Тьерри Анри орос залууд овоо итгэл хүлээлгэж байнга бүтэн тоглуулж байтал ийнхүү гэмтчихлээ.  

“Монако” энэ улиралд үнэхээр муу тоглож байгаа бөгөөд Францын лигтээ 19 дүгээр байрт, “Аваргуудын лиг”-т гурван тоглолтоос нэг оноотой хэсгийнхээ гуравдугаар байрт явж байна.

“Монако” багийн тоглогчдын бараг тал нь гэмтсэн байдалтайгаар улирлыг үргэлжлүүлж байна. Тус багийн Субашич, Ндорам, Геббельс, Пеллегри, Йоветич, Сидибе, Рони Лопес, Ахолоу нар гэмтэл байсан бол үүн дээр А.Головин нэмэгдэж байна.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Од гэнээ, оростоо л од байх даа зайлуул

    0 0 Хариу бичих