АНУ-ын ээлжит хориг Ираны нефть экспортыг зогсоохгүй

АНУ өчигдрөөс эхлэн Иранд шинэ ээлжийн эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Хэдий тийм боловч Иран улс нефтийн экспортоо үргэлжлүүлж, олон улсын зах зээлд борлуулна гэдгийг тус улсын ерөнхийлөгч Роухани мэдэгдсэн байна. 

Ираны Үндэсний телевизийн мэдээлснээр, өчигдөр Тегеранд болсон арга хэмжээнд оролцох үеэрээ Рохани “АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг Иран зохистой арга хэмжээ авна. АНУ холбогдох улс орнуудад Иранаас нефть импортлох эрх өгөхгүй боловч Иран олон улсын зах зээлд нефть экспортлох чадавхтай юм” гэжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)