"Хаан цэцэн Зурхайч" баатарлаг тууль хайлна

Богд хааны ордон музей нь “Хаан туульсийн өргөө”-нд жил бүрийн өвөл уламжлалт монгол соёлын нэг баатарлаг туульс хайлдаг. Энэ жил Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зайлшгүй өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай. Уг туулийг Урианхайн домогт их туульч Жилхэрийн удамын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж Богд Хааны Ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгний “Монгол бахархал”-ын билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 40 минутаас хайлж эхэлнэ.

Туулийн үргэлжлэх хугацаа 8-10 цаг бөгөөд завсарлагаанаар язгуур урлагийн тоглолт, хоол цайгаар үйлчилнэ. 
Туулийг шимтэн сонсохоор ирж буй үзэгчид та бүхэн 1.Дулаан хувцаслах /Хаан туульсын өргөө нь монгол гэр бөгөөд цахилгаан халаалттай/
2.Дээрх зан үйл нь музейн орчинд болох тул та музейн дүрмийг чандлан баримтална уу /ойр орчимд тамхи татахгүй байх, ил задгай хог хаяхгүй байх, шүлсээ хамаагүй хаяахгүй байх гэх мэт/-ийг анхаарна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)