Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг МАН-ын бүлэг дэмжсэнгүй

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн билээ. Дөнгөж өнөөдөр ХХААХҮ-ийн сайдын суудлаа өгсөн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг МАН-ын бүлэг яг одоо хэлэлцэж байгаа юм. Хэдийгээр бүлгийн хурал албан ёсоор дуусаагүй байгаа ч Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, бүлгийн гишүүдийн олонхи нь Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ тухай мэдээллийг тун удахгүй албан ёсоор хэвлэлийнхэнд өгөх бөгөөд үүний дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Одоо энэ хүнээ түдгэлзүүлээд явуулчихвалараас нь өөрсдийнх нь ээлж цуврана тийм болохоор яасан ч чвуулж жишиг тогтоож өолохшүй шүү дээ тэгээд л улайн уайм хамгаалж үлдээж бна шүү дээ энэ гишүүний бүрэн эрх гэдгиын дор ямар ч юм хиысэн хамгаалагдаж бна тиым болохоор хүмүүс минь анмд харъяалагдсан бор халзан хонинууд сонгохоо л больчих

    0 0 Хариу бичих
  2. Тэмцье Босъё Цэвэрлэе

    1 0 Хариу бичих
  3. За одоо тэгээд яаахав идээд ч цаддаггүй ховдогын гайнуудад тайгаа эвлэрээд эцэс төгсгөлгүй ядуурлынхаё хар ангал руу л маршлаад байж дээ !!!! Чаавас даа !!!бидний монголчуудын арчаагүй байдалыг ингэж л доромжилж дэвсэлж байнаш дээ !!!!хохь нээ тэмцэдгүй ард түмэн мөхдөг гэдэг !!!! Гэнэт идэх гэдэсэнд цөвтэй !!!гэнэт баяжих насанд цөвтэй л гэдэг зүйр үг байдаг !!!

    0 0 Хариу бичих
  4. Өрөвдөлтэй ч юм даа эд

    0 0 Хариу бичих
  5. МАН-ын ерѳнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан намын нэрээр далайлган сайдуудаа дарамтлан зээл авсан нь тодорхой. Хамгийн түрүүнд түүнд хариуцлага тооцооч.

    0 0 Хариу бичих
    • наад 76гаа 21000 шоунд оруулаад улаан чулуутын хогийн цэг дээр үлдсэн хугацааг нь дуусга

      0 0