Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналаар УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж байна. Үүний дараа маргааш өглөө УИХ-ын чуулганаар уг асуудлыг эцэслэх юм.

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд 48 цагийн дотор хариу өгөх ёстой. Энэ дагуу намын бүлэг, дэд хороо, байнгын хороод хуралдаж буй нь энэ юм.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл олгосон нь өөрийг нь сайдаас огцруулахад хүргэж буй. Уг асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учир түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ёстой хэмээн Улсын Ерөнхий прокурор үзэж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)