Умайн хоргүй хавдрыг Монголд анх удаа дурангаар эмчиллээ

Умайн хоргүй хавдрыг Монголд анх удаа өчигдөр нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмэгтэйчүүдийн тасагт дурангаар эмчиллээ. 

Дэлхий дахинд умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус эмчилгээг 2012 оноос хэрэглэж байгаа юм. Одоогоор дэлхийн БНСУ, БНГУ, Япон болон АНУ, Европын орнууд зэрэг 50 гаруй оронд энэхүү мэсгүй аргыг өргөн хэрэглэж байна. Уг эмчилгээ нь хавдартай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, өвчилсөн эдийг некроз буюу үхжил болгон өсөлтийг зогсоодог аж.

Энэхүү эмчилгээг хоргүй хавдартай умайг авхуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2-10 см хэмжээтэй байх үед хийх боломжтой гэнэ.

Түүнчлэн эмчилгээний дараа нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй бөгөөд эмнэлэгт эмчлүүлэх хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)