Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Улаанбаатар чуулгын "А" танхимд Өсвөрийн сэргийлэгч, "School police"-ийн үйл ажиллагааг сурталчилах чиглэлээр нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиас шалгарсан багуудын дунд зохион байгуулагдаж байгаа "Дэвжээ-2018" тэмцээний финалтын шат зохион байгуулна. 

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Туушин зочид буудал, Сүлд танхимд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум”-ын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-ийн Ажлын алба, МХЕГ, НҮБ-ын ХХААБ, Монгол ногоо төсөл хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг болно. 

11.00 цагт НЗДТГ-ын А зааланд 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдана. 

11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн байрны нээлт болно. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртож Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монгол кино үйлдвэрийн хойд талд байрлах 2 давхар байранд үйл ажиллагаа явуулах болсон. 

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Эрдэнэс тавантолгойн бүлэг ордоос асар их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан" талаар Улсаа аврах хөдөлгөөнөөс мэдээлэл өгнө.

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Увс аймагт үүсэн нөхцөл байдлын талаар болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар аймгийн ИХ-ын төлөөлөгч Ц.Батболд мэдээлэл хийнэ.

11:30 цагт Нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургууль (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль) дээр "Гэрэлт-25" төслийн нээлтийн арга хэмжээ болно. "Гэрэл гаргагчид" Тэвчээргүй залуусын нэгдэл ТББ-ийн санаачлагаар 25-р сургуулийн дэмжлэгээр "Оюу толгой" ХХК-ийн санжүүжилтээр "Гэрэлт 25-ыг бүтээх" төсөл амжилттай хэрэгжиж Монгол улсад хамгийн анхны лифттэй ерөнхий боловсролын сургууль болж үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. 

12:00 цагт Монгол Ньюс мэдээллийн төв дээр Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) хэвлэлийн бага хурал зарлалаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)