Хүйтний улиралд хүүхдээ ханиад,томуугаас хамгаалах аргууд

Хүйтэн сэрүүний улиралд хүүхэд багачууд ханиад томуунд амархан өртдөг. Эцэг эхчүүд хүүхэд ханиад хүрмэгц даарсанаас боллоо гэж үздэг боловч ханиад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. 

Ихэвчлэн хүүхэд хүрээлэн буй орчны нөлөө буюу агаар дуслын замаар ханиадны вирус дамжин халдварладаг. Тодруулбал бидний эргэн тойронд ханиадны 200 гаруй төрлийн вирус байдаг учраас зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч жилдээ 5-6 удаа ханиад хүрдэг. Ялангуяа хүүхэд жилд дунджаар 7-8 удаа ханиад томуугаар өвчилдөг. Гэхдээ ханиад, томуугйин шинж тэмдэг хүүхдэд 14 хоног үргэлжилдэг байна.

Түүнчлэн ханиад, томуугийн вирус хэлбэрээ байнга өөрчилж, мутацад ордог. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй.

Хүйтний улирал дөхөх тусам ханиуд томуу, хатгалгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Жил болгон хийдэг томуугийн вакциныг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд хийж байгаа. 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан томуугийн сайн дурын дархлаажуулалтад 10 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно.

Томуугийн вакцин гэж юу вэ 

Хүний биеийн дархлааг дэмжих вакцин юм. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга. Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин. Тиймд томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвчилж болдог бөгөөд халдвар авсан хүн өвчилж, ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар нь тархаж бусдад халддаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)