Дэд хороо болон Байнгын хороод Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцсэн. Улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Бүлгийн хурлын дараа Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод 21.00 цаг өнгөртөл хуралдаж уг асуулыг хэлэлцсэн юм. Энэ асуудал нь хэдийгээр төрийн нууцад хамраарахгүй ч гэлээ мөрдөн байцаалттай холбоотой асуудал яригдах учраас Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн гишүүдийн горимын саналыг дэмжиж дэд хороо болон Байнгын хороодын хуралдаан хаалттай явагдсан. Дэд хороо болон Байнгын хорооны гишүүд МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу Б.Батзориг сайдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг эцэслэн хэлэлцэх гэж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)