Билл Гейтс усгүй “ажилладаг” жорлон танилцууллаа

Тэрбумтан Билл Гейтс БНХАУ-д болсон шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн дээр усгүйгээр ажилладаг шинэ технологитой жорлон танилцуулжээ. Тэрээр шинэ бүтээлээ 1970-аад оны үед техник технологийн салбарт гарсан хувьсгалтай адилтгасан байна. Шинэ жорлонг ажилуулахын тулд ус хэрэггүй. Бас бохирын хоолойд холбох шаардлагагүй.

Усгүй жорлон нь ялгадсыг эхлээд эхлээд хатуу хэлбэрт оруулаад дараа нь химийн боловсруулалт хийх зарчмаар ажилладаг. Шинэ жорлонд “Ариун цэврийн салбарт гарсан 200 жилийн ололт амжилт шингэсэн” болохыг Б.Гейтс онцолжээ.

Ус хэмнэх, хүн төрөлхтний амьдрах орчныг сайжруулах давхар зорилгоор санаачилсан уг жорлонг бүтээхэд Билл ба Мелинда Гейтсийн сан 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.  

Дэлхий дээр ариун цэврийн аюулгүй байдлаас болж жилд 500 000 хүүхэд тав хүртэлх насандаа нас бардаг гэсэн судалгаа байдаг юм байна. Мөн жорлонгийн ариун цэвэр хангалтгүйгээс болж гарсан халдварт өвчин зэргийг эмчлэхэд жилд 233 тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. одоо ганцхан усаа л цэвэрлэж чадахгүй байна даа.

    1 0 Хариу бичих
  2. энэ цэвэрлэх байгууламжийг технологийн бөөн эрэл хайгуул. ямар сайндаа ерк о/у патент авсан газраас олигтой юм байна уу гэж байхав. ану том хотуудын захад далайн эрэгт усанд сэлээд гоё байх даа гэсэн далайн усанд орох юм бол давалгаагаар ам руу баас хөвж орж ирнэ шүү, боломжгүй гэдэг байгаа.

    0 0 Хариу бичих
  3. Бөөн химийн урвалжаар дүүргэх юм биш үү,,

    0 0 Хариу бичих
  4. өөрийхөө нутагтаа хэрэгжүүлэхгүй яахаараа хятадад авчирдаг юм? тэр өмнөх бохир цэвэрлэх тэнэг том аврага үйлдвэрийн усаа өөрөө уухгүй худлаа дүр эсгээд байсан шд. энэ ёстой бүтэхгүй гар

    0 0 Хариу бичих
    • африкт чирээд ирчихжээ бас.

      0 0
    • үүл агаа тэр аврага бохирын үйлдвэрийг нь манайд оруулж ирэх гэж байсын. яаж ашгүй больсон юм. софтвар өчнөөн хулгай хийж хийж баригдаад одоо нэр хүнд нь навс уначаад стрессдээд байж ядаад олны төлөө гэдэг болчоод байгаа болхоос.

      0 0
    • Хуцахаас өөр ид шидгүй сда вэ чи!

      1 0
  5. Ёстой хэрэгтэй юм хийжээ. Дорлигжав прокурор үүнийг орулаад ирвэл өнөөх технологи нэвтэрүүлэхэд нь тустай биш үү.

    0 0 Хариу бичих
    • Оюунгэрэл жорлонгын тухай яриад байсан энэ чинь харин их сайхан юм байна даа

      0 0
  6. МОНГОЛД Л ХЭРЭГТЭЙ СУУЛТУУР БАЙНА

    4 1 Хариу бичих