“Хятадын төв телевизийн Монгол Улс дахь цонх” гэж нэрлэв

БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцож байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр Хятадын төв телевиз CCTV-гийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн байна. Тэрээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын төв телевизийн монгол кирилл бичгээрх сайтын чадварлаг хамт олны бэлтгэсэн мэдээ мэдээллийг Монгол Улсын уншигчид шимтэн уншсаар удаж байна. CCTV гэх энэ их том айлд монгол хэлээр мэдээллийн цонх нээлттэй байгаа нь Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй бөгөөд бид танай телевизийн монгол хэлний салбартай цаашид идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцолжээ.

Форумын үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Иордан, Мьянмар, Казахстан, Украин, Египет зэрэг улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал бодлоо солилцсоны зэрэгцээ Хятадын төв телевиз, “Өдрийн сонин”, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хятадын төв телевизийн Монгол Улс дахь цонх -Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр

    0 0 Хариу бичих