Биеийн тамир спортын дунд сургууль олимпийн анхдагчдад хүндэтгэл үзүүүллээ

Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль /ТСБТСДС/-ийн хамт олон Монгол Улсаа төлөөлөн өвөл, зуны олимпийн их наадамд оролцсон анхдагч, ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнөөдөр “Танан” төвийн байранд зохион байгуулав. Сургуулийн хамт олон жил бүр олимпийн анхдагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн алдаршуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил ийнхүү зохион байгуулж байгаа юм.  

Монгол Улс олимпийн хөдөлгөөнд нэгдэж, 1964 оны өвөл, зуны олимпийн их наадамд анх удаа оролцож байсан үеэс хойш нийтдээ 27 медаль аваад буй.

Энэхүү түүхийг эхлэн бичиж, анхны шанг татсан анхны олимпчидыг алдаршуулж, сургамж яриаг нь сонсон, сурагчдадаа үлгэр дуурайл үзүүлэх нь хүндэтгэлийн ёслолын бас нэгэн зорилго юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)