"Аватар" киноны удаах ангиудын нэр тодорлоо

Жеймс Кэмероны зөгнөлт ертөнцийн тухай кино 2025 он хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн долоо хоногт анхны "Аватар"-ын од Сигурни Уивер  ярилцлага өгөхдөө тэсэлгүйгээр туульсийн гурав дахь нь болох  усан доорх хэсгийн  зураг авалтыг дуусгасан гэж  ам алджээ. Эхний  гурван киногоор уг туульсийг дуусгахгүй дөрөв, тавдугаар хэсгийг бүтээнэ гэдгээ ч найруулагч Жеймс Кэмерон New York Times сонинд ярьсан байна.

Түүгээр ч барахгүй  "Аватар"-ын удаах ангиуд ямар нэртэй, ойролцоогоор хэзээ дэлгэцэнд гарах нь ч тодорхой боллоо. Эхний кино 2020 онд "Аватар: Усны зам" нэртэйгээр гарах бол  2021 онд "Аватар: Үр тариа тээгч" , 2024 онд "Аватар: Тулкуны морьтон", 2025 онд "Аватар: Эйвагийн эрэлд" кинонууд  хийгдэх ажээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)