АН зарим гишүүддээ хариуцлага тооцжээ

Баянзүрх дүүргийн АН-ын дарга П.Нүрзэд дүүргийнхээ намын хорооны хэд хэдэн гишүүнд хариуцлага тооцож гишүүнээс хасчээ. Тодруулбал, АН-ын Баянзүрх дүүргийн хорооны гишүүн  Г.Мянганбаяр, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Т.Батцогт нарыг АН-ын Үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1 заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн үзэж гишүүнээс хассан байна. 

Ардчилсан намын Үндсэн дүрмийн гуравдугаар бүлэгт гишүүний үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд 3.7.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын үзэл баримтлал, Үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх гэж заасан бол 3.7.3-т "Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх" гэсэн заалт бий юм. Мөн уг дүрмийн 3.9.1.1-т "Гишүүний үүргээ биелүүлээгүй" бол гишүүнд ёс зүйн хариуцлага, шийтгэл ногдуулах заалттай юм байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. сайхаан сайхан АН дотроо дайтаж хагаралдаж байгаад нэг ч гэсэн Зохион байгуулалттай Гэмт хэргийн Бүлэглэл Устаж үгүй болбол таарна Худлаа АН-гэсэн Гоё нэрээр халхавчилсан Хулгайч Луйварчид бүүр мөсөн Газрын хөрснөөс арчигдан хаягдвал таарна Энэ Намын Гишүүдынх нь тарьсан Балаг үнэхээр их

    0 0 Хариу бичих
    • Жишээ нь? Тэр тарьсан балагийнх нь тухай яриач. Мэдмээр байна.

      0 0