Хөгжөөн дэмжигчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулна

Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 24-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангилалаар шилдгүүдээ тодруулах юм байна. Мөн насны ангилалаас гадна цацагтай болон хип хоп, чөлөөт гэсэн үндсэн гурван төрөлд Монгол бүжиг, жазз, латин америк, гимнастикаар өрсөлдөх ажээ. Баг тус бүр 8-16 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэ тэмцээнээс нас насны ангилалд тив, дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөх шигшээ багийг бүрдүүлэх юм байна.

Хөгжөөн дэмжигчдийн спорт нь олон улсад хурдацтай хөгжиж байгаа бөгөөд манай оронд ч эрчимтэй хөгжиж буй спортын тоонд зүй ёсоор багтах болжээ. Хөгжөөн дэмжигчдийн улсын аварга шалгар анхдугаар тэмцээнд оролцохыг хүссэн баг тамирчдыг энэ сарын 20-ны [email protected] цахим хаягаар бүртгэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)