Чингис хааны шүтээн хөргүүдийг дэлгэнэ

Монгол бахархлын өдрөөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Өнөөдөр 9-17 цагийн хороонд зочилсноор та  Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, шүтээн хөргүүдээс сонирхох боломжтой.

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг тус номын санд зохион байгуулж байна..

Эрдэм шинжилгээний хурлын үеэр  “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншихаас гадна доктор Д.Сумъяабаатар  “Чингис хааны угийн бичиг”, доктор бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир "Чингис хааны шүтээн хөргүүд" сэдвээр сонирхолтой илтгэл тавих юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)