ИНФОГРАФИК: 2018 онд Монголд зочилсон жуулчид

 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт зорчигчдын тоо 53,027 -аар буюу 10.05% хувиар өссөн ба жуулчдын тоо 43,904 -аар буюу 9.35% хувиар өссөн байна. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127,837,835 доллар буюу 26.0% хувиар өслөө.
9 сарын байдлаар БНСУ- аас ирсэн жуулчдын тоо ОХУ-аас ирсэн жуулчдын тооноос их байсан бол 10 дугаар сард ОХУ-аас ирсэн жуулчдын тоо БНСУ-аас ирсэн жуулчдын тооноос 6510 аар их байсан үзүүлэлттэй байсан бөгөөд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын голлох зах зээлийн 2 дугаарт ОХУ бичигдэж байна.


 Дашрамд сонирхуулахад, Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)